Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Фото


нийт 30

ИТХ-ЫН 15 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2026-10-15 152
ИТХ-ын 15 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай 2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хяналтын хороог шинэчлэн батлах тухай 4. Санал уламжлах тухай 5. “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих иргэний хүсэлтийн тухай 6. 2026-2030 онд хийх ойжуулалтын талбайн төлөвлөлтийг батлах тухай 7. Ойн сангаас 2026 онд бэлтгэх модны нэмэлт хуваарь батлах тухай 8. Хог хаягдлын үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн батлах тухай

СҮМ ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

2026-10-01 40
Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүдийг хууль тогтоомжийн дагуу ажиллаж байгаа эсэх талаар сумын ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалтын үеэр 1 хийд, 9 сүмийн үйл ажиллагааг үзэж зөрчилтэй байгаа 2 сүмийн ахлагчид зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж өгч ажилласан.

СУМЫН ИТХ-ААС ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ.

2026-09-29 41
Сумын ИТХ-ын зөвлөлийн гишүүд ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааны явцтай танилцаж тулгамдаж буй асуудлыг сонсож зөвлөмж өгч ажиллалаа.

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛ БОЛЛОО.

2026-09-28 35
Нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа хүний амь нас эрүүл мэнд ялангуяа бага насны хүүхдэд аюул учруулж болзошгүй газруудын талаар багийн засаг дарга нартаа хамтран судалж судалгаагаар аюул учруулж болзошгүй газруудыг аюулгүй болгох талаар сумын засаг даргад санал дүгнэлт явуулж, чиглэл өгч ажиллалаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2026-09-18 67
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг сонсож хэлэлцэнэ. Үүнд: 1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөний тухай 2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн өргөдлийн тухай 3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай 4. Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлын талаар 5. Улс, аймаг, сумын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар 6. Хамтарсан багийн үйл ажиллагааны тухай 7. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг батлах тухай

СУМЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА.

2026-09-11 27
Сумын ИТХ-ын төлөөлөгчид сумын Ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа Эрхэт констракшн ХХК-ний явцын мэдээллийг сонсож санал дүгнэлт хийлээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.

2026-09-10 29
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 31 дэх өдрийг хүндэтгэн зохион байгууллаа. Дээрхи арга хэмжээний хүрээнд: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Батбаяр, Сумын Засаг дарга А.Дашзэвэг нар хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүндэтгэн хүлээн авч санал хүсэлтийг нь сонсож, үр хүүхдүүдэд нь нэг портер түлээний мод, гарын бэлгийг гардуулан өглөө.

Судалгаа

2026-06-24 115

ИТХ-ын дэргэдэх "Хяналтын хороо" -ноос сумын хэмжээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэлийн явцад хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавьж ажиллалаа.

2026-06-18 289
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын хороо нь 2026 оны 06 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд сумын хэмжээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэлийн явцад хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавьж ажиллалаа.

Мэндчилгээ

2026-06-01 102
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ✅Мандал сайхан нутгийнхаа эрхэмсэг ижий нар, энхрий бяцхан хүүхэд багачууддаа "ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье Хүүхэд бүрийн ирээдүйн төлөө эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, боловсрох, хүүхдэд ээлтэй орчныг бий болгох зэрэг ажлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бодлогоор дэмжин ажиллаж байна ✅Айл өрх бүрд хүүхдийн дуу цангинаж, инээд хөөр аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Н.БАТБАЯР

ИТХ-ын 13 дугаар хуралдаан боллоо

2026-05-14 103
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

ИТХ-ын 12 дугаар хуралдаан боллоо

2026-03-14 58
МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАН ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА Хурлаар хэлэлцэх асуудалууд: 1. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 2. “Мандал энерго” ОНӨААТҮГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны төлөвлөгөө, төсвийг батлах тухай 3. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг батлах тухай

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-02-26 57
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ МОНГОЛ ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭН ХАДГАЛЖ, ӨСВӨР ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛСЭН ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ИТХ-ын 11 дүгээр хуралдаан боллоо

2026-01-23 65
МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДААН БОЛЛОО

ИТХ-ын 10 дугаар хуралдаан боллоо

2025-12-19 61
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА. Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан буюу 2025 оны сүүлийн хуралдаан явагдаж байна. ХУРАЛДААНААР: 1. Сумын 2026 оны төсөв батлах тухай 2. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх болон хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх журам, үнийн тариф батлах тухай 3. Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх тухай 4. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 5. Санал уламжлах тухай 6. Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай хэлэлцэж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11267
8709 / 77%
1154 / 10%
401 / 4%
1003 / 9%