Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын танилцуулга

2016-02-25

Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 1911-1915 онд Богд хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Баатар бэйлийн хошуу, 1916-1923 онд Баатар вангийн хошуу, хэмээх нэртэй болжээ. 1924 оны анхдугаар үндсэн хууль батлагдсаны дараа аймаг хошууны хан, ван, гүн зэрэг бүхий удам залгасан хүний нэрээр нэрлэгдэж байсныг өөрчилж Богд хаан уулын аймгийн Ноён улын хошуу гэж нэрлэгдсэний дотор Мандал сум байгуулагдсан түүхтэй. 1961 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 1 сарын 9-ны өдрийн 7дугаар зарлигаар Зүүнхарааг хот болгож хотын захиргааг байгуулсан байна. 1968 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1 сарын 13-ны өдрийн 9 дүгээр зарлигаар Мандал сумыг Зүүнхараагийн САА-г харъяалсан сум болгож тус сумын төвийг Зүүнхараад шилжүүлжээ. Хотын Ардын Депутатутын Хорооны Гүйцэтгэх Захиргааны даргаар Н.Намсрай, Ж.Дашдорж, О.Лувсандондов, М.Жамъяан, Р.Цэдэндорж нар ажиллаж байв. МУИХ-ын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 36-р тогтоолоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотыг Мандал суманд нэгтгэн Мандал сум гэж нэрлэжээ.

Description: http://mandal.se.gov.mn/images/Site%20zurag/Taniltsuulga%20zurag/gazariin%20zurag%20bolchiloo%20copy.jpgМандал сум нь өдгөө 9 баг 2 тосгонтой. Нийт 7,2 мянган өрхөд 26,8 мянган хүн ам ажиллаж хөдөлмөрлөн амьдарч байна. Монгол улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км-т 5.3 хүн оногдож байна. Улаанбаатар хотоос 174км, аймгийн төвөөс 210 км зайд байрладаг. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг, нийт 484,3 мянган га газар нутагтай төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн сум болон өргөжөөд байна. Жилд 7337 га талбайд үр тариа, 1097.3 га төмс хүнсний ногоо тариалж 10,2 мянган тн төмс хүнсний ногоо, 4521 тн үр тариа нийт 14925,6 тн  ургац хураан авч байна. 2015 оны эцсийн байдлаар 124342,5 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь 2013 оноос 23,6%,-иар, 2014 оноос 1,4%-иар өссөн байна. 2015 оны нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 67478,3 сая төгрөг буюу 52,7%-ийг  СББХК үйлдвэрлэж байна. Мандал сум нь хөдөө аж ахуйн газар 136708 га, ойн сан бүхий газар 309957га, усан сан бүхий газар 2260 га, тусгай хэрэгцээний газар 21384 га, тосгон суурингийн газар 12826 га, дэд бүтцийн газар 1238 га газар нутагтай. Үр тарианы үйлдвэрлэл болон төмс хүнсний ногооны үйлдвэрлэлээр аймагтаа төдийгүй улс орондоо дээгүүрт орж байна. Жил бүр мал сүргийн тоо толгой өсөн баяжиж өнгөрсөн онд 449 малчин өрх, мал бүхий 1616 өрхийн 113610 толгой мал тоологдов.

Description: http://mandal.se.gov.mn/images/Site%20zurag/Taniltsuulga%20zurag/bayaraa%20uvul.jpg 

Description: http://mandal.se.gov.mn/images/Site%20zurag/Taniltsuulga%20zurag/DSC01016.JPGБайгаль газарзүйн хувьд Хан Хэнтийн нурууны салбар уул болох далайн түвшингээс 1000-2228.0 метр өргөгдсөн ой хээрийн бүсэд багтдаг. Тахилт, Урт, Тарвагат, Хараа, Түнхэлийн хөх нуруу, Ширээ хошуу, Чивээ, Улааншавар, Матах, Мөнгөлөг, Хараагийн зэрэг 150 гаруй уултай, Хараа, Ерөө, Чулуут, Түнхэлэг гэсэн томоохон голтой, нийт 120 гол горхитой, 136 булаг шандтай. Түүх дурсгалын өв болсон Ноён уул болон байгалийн сонин тогтоцтой газар нутаг ихтэй, 160 гаруй эртний булш хирэгсүүртэй бөгөөд цаашид эдгээр газруудыг түшиглэн археологийн хайгуул судалгааг явуулж баталгаажуулан дэлхийд алдаршуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Сумын хэмжээнд хүнсний манлай үйлдвэр Спирт Бал Бурам ХК, Мод боловсруулах үйлдвэр, Төмрийн болон тоосгоны үйлдвэр зэрэг томоохон үйлвэрүүд байршихаас гадна сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрчимтэй хөгжиж байгаа билээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%