Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 5

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2023-06-29 391
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО. 📌Хуралдаанаар: 1.ИТХ-с баталсан “Чадварлаг багш” дэд хөтөлбөрийн хэрэгжилт 2.Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Мандал суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуух, дулаан үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцах 3.ОНХС-ын Хяналтын хорооны хяналт шалгалтын танилцуулга 4.ХАА байгаль орчны бодлогын хорооны хяналт шалгалтын танилцуулга 5.Сумын өнөөгийн цаг үеийн асуудлын талаарх мэдээллийг сонсож цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэлийг өглөө. 📌Мөн өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Чадварлаг багш” дэд хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар сонсож, мөн Элсэлтийн ерөнхий шалгалтаар аймаг, болон сумын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан сурагч болон бэлтгэсэн багш нарыг урамшууллаа. 1. 5-р сургуулийн 12а анги сурагч О.Санчир- Математик, Физик, 12а ангийн сурагч М.Энхэрдэнэ Биологи Бэлтгэсэн багш: Математикийн багш В.Болормаа Физикийн багш Г.Мягмарсүрэн Биологийн багш Т.Тэгшжаргал 2. 3-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Энхжин- Хими Бэлгэсэн багш: Химийн багш М.Отгон-Эрдэнэ 3. Хэрх сургуулийн 12а ангийн сурагч А.Буянтөгөлдөр- Газарзүй Бэлтгэсэн багш: Газарзүйн багш Б.Болортуяа 4. 1-р сургууль 12б ангийн сурагч Э.Отгон-Эрдэнэ- Биологи Бэлтгэсэн багш: Биологийн багш Д.Хүрэлцэцэг “Чадварлаг багш” хөтөлбөр хэрэгжсэнээр багш бэлтгэх багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн ажиллах нөхцөл боломж, чадвар чадамжийг дээшлүүлэх, багшийн хөгжилд анхаарч ялангуяа суралцагчийн хөгжлийн хэрэгцээг хангасан, бүтээлч чадварлаг багшийг бэлтгэх, багшид мэргэжлийн стандартад суурилан уян хатан хэлбэрээр тасралтгүй хөгжих боломж нөхцлийг бүрдүүлэх, дижитал технологи ашиглах зэрэг зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай энэ үеэр сургуулийн багш, удирдлагуудад онцоллоо.
khural.mn

Коронавирусийн /COVID-19/ халдвараас сэргийлэх ажлын хүрээнд Иргэд, ААНБ-аас өгсөн хандиваар Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 3ш, Отсос цэр соруулагч аппарат 3ш худалдан авч өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хүлээлгэн өглөө. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Хандив өгсөн ААНБ,Иргэдэд талархал илэрхийлье. Иргэн бүр эрүүл байх болтугай

2020-03-13 811
Коронавирусийн /COVID-19/ халдвараас сэргийлэх ажлын хүрээнд Иргэд, ААНБ-аас өгсөн хандиваар Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 3ш, Отсос цэр соруулагч аппарат 3ш худалдан авч өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хүлээлгэн өглөө. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Хандив өгсөн ААНБ,Иргэдэд талархал илэрхийлье. Иргэн бүр эрүүл байх болтугай
khural.mn

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЛОО. Хоёр дах жилдээ зохион байгуулагдаж байгаа спортын олон төрөлт тэмцээнийг аймгийн Засаг дарга Ш.Оргил нээж тамирчдад амжилт хүсч үг хэллээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон бусад холбогдох албан хаагчид, баг тамирчид оролцлоо. Сэлэнгэ аймгийн 17 сумын төрийн албан хаагчид гурван өдрийн турш сагс, волейбол, ширээний теннис, олс таталт, шатар, усан спорт, ажлын байрны дасгал гэсэн спортын 7 төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээнд усан спорт, ажлын байрны дасгал гэсэн 2 төрөл нэмэгдэж орсон нь онцлог юм. Ингээд багийн нийт шагналын нийлбэр дүнгээр Н.Лхагвадорж засаг даргаар ахлуулсан Мандал сумын баг тамирчид маш амжиллтай оролцож Тэргүүн байр, шилжин явах цомын эзэд боллоо. Мөн шилдэг тамирчинаар Мандал сумын Хэрх тосгоны төрийн зархиргаа, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Отгончимэг, Мандал сумын 2-р багийн нийгмийн ажилтан Отгонцэцэг нар шалгарсан юм. Уг тэмцээний зорилго нь төрийн албан хаагчдын бие бялдар, спортоор хичээллэх хүсэл сонирхолыг нь дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

2019-11-13 655

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%