Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЛОО. Хоёр дах жилдээ зохион байгуулагдаж байгаа спортын олон төрөлт тэмцээнийг аймгийн Засаг дарга Ш.Оргил нээж тамирчдад амжилт хүсч үг хэллээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон бусад холбогдох албан хаагчид, баг тамирчид оролцлоо. Сэлэнгэ аймгийн 17 сумын төрийн албан хаагчид гурван өдрийн турш сагс, волейбол, ширээний теннис, олс таталт, шатар, усан спорт, ажлын байрны дасгал гэсэн спортын 7 төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээнд усан спорт, ажлын байрны дасгал гэсэн 2 төрөл нэмэгдэж орсон нь онцлог юм. Ингээд багийн нийт шагналын нийлбэр дүнгээр Н.Лхагвадорж засаг даргаар ахлуулсан Мандал сумын баг тамирчид маш амжиллтай оролцож Тэргүүн байр, шилжин явах цомын эзэд боллоо. Мөн шилдэг тамирчинаар Мандал сумын Хэрх тосгоны төрийн зархиргаа, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Отгончимэг, Мандал сумын 2-р багийн нийгмийн ажилтан Отгонцэцэг нар шалгарсан юм. Уг тэмцээний зорилго нь төрийн албан хаагчдын бие бялдар, спортоор хичээллэх хүсэл сонирхолыг нь дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

2019-11-13

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%