Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Фото


нийт 23

Судалгаа

2026-06-24 21

ИТХ-ын дэргэдэх "Хяналтын хороо" -ноос сумын хэмжээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэлийн явцад хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавьж ажиллалаа.

2026-06-18 146
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын хороо нь 2026 оны 06 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд сумын хэмжээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэлийн явцад хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавьж ажиллалаа.

Мэндчилгээ

2026-06-01 19
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ✅Мандал сайхан нутгийнхаа эрхэмсэг ижий нар, энхрий бяцхан хүүхэд багачууддаа "ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье Хүүхэд бүрийн ирээдүйн төлөө эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, боловсрох, хүүхдэд ээлтэй орчныг бий болгох зэрэг ажлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бодлогоор дэмжин ажиллаж байна ✅Айл өрх бүрд хүүхдийн дуу цангинаж, инээд хөөр аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Н.БАТБАЯР

ИТХ-ын 13 дугаар хуралдаан боллоо

2026-05-14 23
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

ИТХ-ын 12 дугаар хуралдаан боллоо

2026-03-14 16
МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАН ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА Хурлаар хэлэлцэх асуудалууд: 1. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 2. “Мандал энерго” ОНӨААТҮГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны төлөвлөгөө, төсвийг батлах тухай 3. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг батлах тухай

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-02-26 19
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ МОНГОЛ ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭН ХАДГАЛЖ, ӨСВӨР ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛСЭН ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ИТХ-ын 11 дүгээр хуралдаан боллоо

2026-01-23 17
МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДААН БОЛЛОО

ИТХ-ын 10 дугаар хуралдаан боллоо

2025-12-19 20
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА. Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан буюу 2025 оны сүүлийн хуралдаан явагдаж байна. ХУРАЛДААНААР: 1. Сумын 2026 оны төсөв батлах тухай 2. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх болон хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх журам, үнийн тариф батлах тухай 3. Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх тухай 4. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 5. Санал уламжлах тухай 6. Орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай хэлэлцэж байна

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаан боллоо.

2025-10-03 192
МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 03 -ны өдөр Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн 8 дугаар хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ: Үүнд: 1. Сумын 2025 оны төсөвт тодотгол оруулах тухай 2. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 3. 2025 онд ойн үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хэрэглээ, түлээний мод бэлтгэх болон ойжуулалтын үлдэгдэл хуваарийг батлах тухай

МЭНДЧИЛГЭЭ

2025-10-02 218
МЭНДЧИЛГЭЭ Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон зарласан бол Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос эхлэн тэмдэглэж байна. Хүүхэд багачуудаа эрдмийн оргил өөд хөтөлж тэднийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх гэгээн үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж буй үе үеийн сурган хүмүүжүүлэгчид, их эрдмийн өргөөтэй сэтгэл зүрхээрээ холбоотой нийт иргэддээ дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье. Номын цагаан буян дэлгэрч явах болтугай. МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Н.БАТБАЯР

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.

2025-09-29 186
✅СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА. Хуралдаанаар: 1. Сумын 2025 оны төсөвт тодотгол оруулах тухай 2. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 3. 2025 онд ойн үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хэрэглээ, түлээний мод бэлтгэх болон ойжуулалтын үлдэгдэл хуваарийг батлах тухай 4. ИТХ-ын 8 дугаар хуралдааны тов тогтоох тухай хэлэлцлээ. Сумын ИТХ-ын нэгдсэн хуралдаан 10 дугаар сарын 1-ний өдөр хуралдахаар товлогдлоо.

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО.

2025-02-06 323
СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ 2025 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэж, 4 бүлэг 36 заалттай батлав. ГХУССЗөвлөл

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 24 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-04-25 424
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 24 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1.Сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай 2.Мандал сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хороог батлах тухай 3.Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбар болон зурагт самбарыг байршуулах байршлыг тогтоох тухай 4.Мандал сумын ИТХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай 5.Аялал жуулчлалын маршрут бүс тогтоох тухай 6.Хаягжуулалтын тухай 7."Тэр бум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Мандал суманд хийгдэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай 8.Мод тарих хүсэлт ирүүлсэн иргэд, нөхөрлөлийн тухай 9.2023 оны төсвийн гүйцэтгэлийн тухай

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 22 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОВ ГАРЛАА

2024-01-22 574
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдааны товыг товлож 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдахаар шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11162
8647 / 77%
1132 / 10%
391 / 4%
992 / 9%