Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2023-09-10

Сумын хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулдаг билээ. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Эрдэнэцэцэг нь сумынхаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн гэрээр очин хүндэтгэл үзүүлж айл тус бүрт нэг машин түлээний модыг хүлээлгэн өглөө. 

"Дарь эх дацан" хийдтэйгээ хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд зориулан буян ном айлтгах ажлыг зохион байгууллаа.

Мөн ЕБС -ийн сурагчдад Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт, дүгнэлт сургамж сэдвээр хичээл заан, ярилцлага уулзалтыг зохион байгууллаа.

Мөн Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн гэрлийг асаан замын хөдөлгөөнд оролцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%