Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын 13 дугаар хуралдаан боллоо

2026-05-14

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

✅️Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан хуралдаж байна.

Хуралдаанаар:

1. Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс цаг үеийн мэдээлэл танилцуулах

2. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж буй “Эрхэт констракшн” ХХК-ийн ажлын явц сонсох

3. Мандал сумын иргэн Монгол Улсын Заан Н.Жаргалбаяраас ирүүлсэн хүсэлтийн тухай

4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны тайлан Сонсох

5. “Хүлэмж” хөтөлбөр батлах тухай

6. Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

7. “Мандал Энерго” ОНӨААТҮГ-ын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

8. “Тохилог Хараа” ОНӨААТҮГ-ын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

9. “Мандал Шинэ Агро Техник” ОНӨААТҮГ-ын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

10. “Энх Мэнд сувилал” ОНӨААТҮГ-ын 2025 оны төвийн гүйцэтгэлийг батлах тухай

11. “Энх Мэнд сувилал” ОНӨААТҮГ-ын дүрмийг шинэчлэн батлах тухай

12. Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх  тухай

13. Сумын усан сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай

14. Хоршоог хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах хугацааны товыг тогтоох тухай

15. Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай

16. Санал уламжлах тухай (Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох)

17. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих газрын зөвшөөрөл авсан иргэн, нөхөрлөлийн гэрээ сунгах тухай

18. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих газар эзэмшүүлэх тухай тухай тус тус хэлэлцэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11162
8647 / 77%
1132 / 10%
391 / 4%
992 / 9%