Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-02-26

МОНГОЛ ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭН ХАДГАЛЖ, ӨСВӨР ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛСЭН ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монголын ард түмний үнэт өв соёл, үндэсний уламжлалыг хадгалан хамгаалж, өвийг тээх өсвөр хойч үедээ өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахмадуудаа хүндэтгэх шинийн 8-ны өдрийн “Шагайн харваа”-ны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээн Мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн спорт танхимд зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд насанд хүрэгчдийн 7 баг, өсвөр үеийн 3 багийн нийт 80 гаруй харваач оролцож, хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Тэмцээний нээлтэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Батбаяр албан ёсоор үг хэлж, Мандал суманд Шагайн харвааг хөгжүүлэхэд, идэвх санаачилга гарган нийгэмд түгээхэд онцгой хувь нэмэр оруулсан Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш Б.Түвдэндорж, Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн албан хаагч П.Эрдэнэтамир нарыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа.
Өсвөр үеийн багийн харваа
🥇1-р байр – ЕБ-ын 3 дугаар сургууль, Ш.Тэнүүн ахлагчтай “Шад мөр” баг
🥈 2-р байр – ЕБ-ын 1 дүгээр сургууль, О.Баяртулга ахлагчтай “Шонхор” баг
🥉 3-р байр – ЕБ-ын 3 дугаар сургууль, О.Азбаяр ахлагчтай “Бяцхан харваачид” баг
Насанд хүрэгчдийн хувийн цуваа харваа
🥇 1-р байр – Аймгийн гоц мэргэн М.Жамьян
🥈 2-р байр – Залуу харваач Ж.Төмөрчөдөр
🥉 3-р байр – Аймгийн гоц мэргэн С.Ганбаатар
Насанд хүрэгчдийн багийн харваа
🥇 1-р байр – Л.Мөнхнаран ахлагчтай “Мөнгөн хараа” баг
🥈 2-р байр – Б.Эрдэнээ ахлагчтай “Хэрх өөдрөг” баг
🥉 3-р байр – Б.Ганболд ахлагчтай “Хэрх мэргэн” баг
Үндэсний өв соёлоо дээдэлж, ахмад үеэ хүндэтгэн, залуу үедээ уламжлалаа өвлүүлэн үлдээж буй нийт зохион байгуулагчид, оролцогч харваачид, дэмжин оролцсон иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.
Өвөг дээдсийн үнэт өв уламжлал үр хойчдоо өвлөгдөн, өнөд дэлгэрэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11162
8647 / 77%
1132 / 10%
391 / 4%
992 / 9%